# Гэлүгва урсгалын дацангуудын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан шинжилгээ: Монгол, Энэтхэг дэх дацангуудын жишээн дээр

*English title:* A Comparative Analysis of the Gelugpa Monastic Education Curriculum: Case Study of Monasteries in Mongolia and India

- Authors: Буянхишиг Чамбаабаатар (Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацан)
- Journal: БОЛОВСРОЛ сэтгүүл (ISSN 3007-2549)
- Issue: [Боть 2 Дугаар 1 (2026)](https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/issue/view/2)
- Section: Өгүүллүүд
- Published: 2026-06-04
- Pages: 40-53
- Language: Mongolian
- Keywords: Сургалтын хөтөлбөрийн шинжилгээ, Сургалтын загвар, Иргэний боловсрол, Интеграцчилал, Мета танин мэдэхүй, Блүүмийн таксономи, Curriculum analysis, Educational model, Secular education, Integration, Metacognition, Bloom’s taxonomy
- Article page: https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/view/8
- Full text (PDF): https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/download/8/8 (free reader account required)

## Abstract (Mongolian)

Энэхүү судалгаагаар Монгол дахь Дашчойнпэл дацан болон Энэтхэг дэх Брайвүн Гоман, Сэра Жэ хийдүүдийн сургалтын хөтөлбөрийг харьцуулан шинжлэх замаар Гэлүгва урсгалын сүм хийдийн сургалтын тогтолцооны хувьсал өөрчлөлтийг судалсан болно. Түүхэн гүнзгий уламжлалт тогтолцоог орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс шинжлэх судалгааны орон зай байсаар ирсэн бөгөөд тус судалгаа нь уламжлалт “Таван боть” (Панча Видя) агуулгыг Блүүмийн шинэчилсэн таксономи болон Тайлерын загвартай дүйцүүлэн шинжилснээр дутагдаж байсан судалгааны орон зайг нөхөж байна. Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, ярилцлага ашиглан уламжлалт мэдлэгийн төрлүүд нь орчин үеийн танин мэдэхүйн стандартуудтай, ялангуяа мета танин мэдэхүйн чадварын ангилалтай хэрхэн нийцэж байгааг тодорхойлов. Судалгааны үр дүнгээс үзэхэд уламжлалт шаталсан сургалтын үйл явц нь дээд эрэмбийн сэтгэхүйг системтэйгээр дэмждэг боловч тухайн дацангуудын хэрэгжүүлж буй стратеги эрс ялгаатай байна. Тухайлбал, Энэтхэг дэх хийдүүд үндэсний стандарттай нэгтгэсэн загварыг баримталдаг бол Монгол улс “хос тогтолцоо”-г хэрэгжүүлсээр байна. Монголын энэхүү “хос тогтолцоо”-ны хандлага нь суралцагчдад танин мэдэхүйн хэт ачаалал үүсгэж байгаа тул сургалтын хөтөлбөрийн арга зүйн оновчтой бүтэц нэн шаардлагатайг илтгэж байна. Тус судалгаагаар уламжлалт Буддын шашны сургалтын хөтөлбөрийг орчин үеийн боловсролын тогтолцоотой оновчтой уялдуулж болох саналыг дэвшүүлсэн.

## Abstract (English)

This study examines the contemporary evolution and adaptive capacity of the Gelugpa monastic education system by analyzing the curricula of Dashchoimpel Datsan in Mongolia, alongside Drepung Gomang and Sera Jey in India. Despite its historical depth, there is a significant research gap in analyzing this traditional system through modern pedagogical lenses. This research bridges that gap by mapping the “Five Great Volumes” (Pancha Vidya) against the Revised Bloom’s Taxonomy and Tyler’s Model. Utilizing interviews and document analysis for data collection, the study investigates how traditional knowledge types align with modern cognitive standards, specifically in the development of metacognitive skills. The findings reveal that while the traditional sequential learning process inherently fosters higher-order thinking, institutional strategies differ significantly: India follows an integrated model with national standards, whereas Mongolia maintains a dual system. Findings indicate that Mongolia’s dual-track approach creates cognitive overload, highlighting the urgent need for a structured theoretical foundation and methodological framework for curriculum integration. The study proposes a strategic alignment to optimize traditional Buddhist curricula within the modern educational framework.

## How to cite

Буянхишиг Чамбаабаатар (2026). Гэлүгва урсгалын дацангуудын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан шинжилгээ: Монгол, Энэтхэг дэх дацангуудын жишээн дээр. *БОЛОВСРОЛ сэтгүүл*, Боть 2 Дугаар 1 (2026), 40-53. https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/view/8

## Copyright

Зохиогчид өгүүллийнхээ зохиогчийн эрхийг эзэмшинэ. Нийтлэгдсэн өгүүлэл нь нээлттэй хандалттай бөгөөд эх сурвалжийг зохих ёсоор иш татсан тохиолдолд ашиглаж болно.
