# Дунд сургуулийн сурагчдын бие даан суралцах чадварын шинжилгээ: Танин мэдэхүй, мета танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадвар

*English title:* An Analysis of Self-Directed Learning Skills among Middle School Students: Cognitive, Metacognitive, and Affective Skills

- Authors: Отгонтуяа Доржхүү (Ерөнхий боловсролын «Шинэ Монгол» сургууль); Эрдэнэтуяа Энхбаяр (Ерөнхий боловсролын «Шинэ Монгол» сургууль)
- Journal: БОЛОВСРОЛ сэтгүүл (ISSN 3007-2549)
- Issue: [Боть 2 Дугаар 1 (2026)](https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/issue/view/2)
- Section: Өгүүллүүд
- Published: 2026-06-04
- Pages: 24-39
- Language: Mongolian
- Keywords: Өөрийн удирдлагатай сургалт, Танин мэдэхүйн чадвар, Мета танин мэдэхүйн чадвар, Сэтгэл хөдлөлийн чадвар, Self-directed learning, Cognitive skills, Metacognitive skills, Affective skills
- Article page: https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/view/7
- Full text (PDF): https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/download/7/7 (free reader account required)

## Abstract (Mongolian)

Бие даан суралцах чадварыг дунд сургуулийн сурагчдын үндсэн чадварын нэг хэмээн өргөнөөр хүлээн зөвшөөрдөг боловч түүний олон бүрэлдэхүүнт бүтэцтэй холбоотой эмпирик нотолгоо, судалгаа хангалтгүй хэвээр байна. Тодруулбал, дунд сургуулийн сурагчдын бие даан суралцах чадварыг танин мэдэхүй, мета танин мэдэхүй болон сэтгэл хөдлөлийн бүрэлдэхүүнээр нь тоон өгөгдөлд тулгуурлан судалсан судалгаа цөөн байна. Энэхүү судалгаанд Монгол Улсын хувийн хэвшлийн дунд сургуульд суралцаж буй зургаадугаар ангийн дөрвөн бүлгийн 110 сурагчийн бие даан суралцах чадварын түвшинг судлав. Судалгаанд онолын суурьтайгаар боловсруулсан бие даан суралцах чадварын өөрөө үнэлэх асуулгыг ашиглан өгөгдөл цуглуулсан. Хэмжүүрийн дотоод найдвартай байдал буюу Cronbach’s α = 0.86, дэд хэмжүүрүүдийн α = 0.75–0.82 хооронд байв. Өгөгдөлд статистик болон нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ хийж, бүлгүүдийн хоорондын ялгааг шалгав. Судалгааны үр дүнгээс харахад сурагчдын танин мэдэхүй, мета танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадвар болон нийт оноо нь дөрвөн бүлгийн хувьд ойролцоо түвшинд байв. Нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээгээр аль ч бүрэлдэхүүнд статистикийн хувьд ач холбогдолтой ялгаа илрээгүй (p > .05) болно. Сэтгэл хөдлөлийн чадварын хэмжээг илэрхийлэх η² үзүүлэлтүүд бага утгатай гарсан нь бүлгүүдийн хооронд практик ач холбогдол бүхий ялгаа байхгүйг илэрхийлж байна. Эдгээр үр дүн нь судалгаанд хамрагдсан зургаадугаар ангийн сурагчдын бие даан суралцах чадварын олон бүрэлдэхүүнт бүтцийг эмпирик өгөгдлөөр тодорхойлсон бөгөөд судалгааны түүврийн хязгаарлалтыг харгалзан тайлбарлах шаардлагатай. Судалгааны үр дүн нь дунд сургуулийн сурагчдын бие даан суралцах чадварыг цаашид судлахад суурь мэдээлэл болно.

## Abstract (English)

Self-directed learning is widely recognized as a core competence in secondary education; however, empirical evidence on its multidimensional structure remains limited in under-researched educational contexts. In particular, quantitative studies examining cognitive, metacognitive, and affective components of self-directed learning among middle school. This study investigated the level of self-directed learning skills among 110 sixth-grade students from four classes at a private secondary school in Mongolia. Data were collected using a self-directed learning skills questionnaire grounded in established theoretical frameworks. The instrument demonstrated good internal consistency, with a Cronbach’s alpha of 0.86 for the overall scale and acceptable reliability for the subscales (α = 0.75–0.82). Descriptive statistics and one-way analyses of variance (ANOVA) were employed to examine differences in self-directed learning skills across classes. The results showed that students’ cognitive, metacognitive, and affective self-directed learning skills, as well as the overall self-directed learning score, were at comparable levels across the four classes. One-way ANOVA revealed no statistically significant differences among classes for any component (p > .05). Effect size estimates (η²) were small, indicating minimal practical differences between groups. These findings provide empirical evidence on the multidimensional profile of self-directed learning skills among sixth-grade students within the studied educational context. The results should be interpreted within the limits of the study sample and offer a data-driven basis for further research on self-directed learning in secondary education.

## How to cite

Отгонтуяа Доржхүү & Эрдэнэтуяа Энхбаяр (2026). Дунд сургуулийн сурагчдын бие даан суралцах чадварын шинжилгээ: Танин мэдэхүй, мета танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадвар. *БОЛОВСРОЛ сэтгүүл*, Боть 2 Дугаар 1 (2026), 24-39. https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/view/7

## Copyright

Зохиогчид өгүүллийнхээ зохиогчийн эрхийг эзэмшинэ. Нийтлэгдсэн өгүүлэл нь нээлттэй хандалттай бөгөөд эх сурвалжийг зохих ёсоор иш татсан тохиолдолд ашиглаж болно.
