# Багшийн өөрийн чадварт итгэх итгэл ба багшийн хамтын ажиллагаа

*English title:* Teacher self-efficacy and teacher collaboration

- Authors: Энхтүвшин Сэнгээ (Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Боловсрол судлалын сургууль)
- Journal: БОЛОВСРОЛ сэтгүүл (ISSN 3007-2549)
- Issue: [Боть 2 Дугаар 1 (2026)](https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/issue/view/2)
- Section: Өгүүллүүд
- Published: 2026-06-04
- Pages: 6-23
- Language: Mongolian
- Keywords: Багшлах чадвар, Үр дүн, Итгэл, Мэргэжлээрээ хамтран суралцахуй, Эргэх холбоо, Teaching skills, Effectiveness, Self-efficacy, Teacher collaboration, Feedback
- Article page: https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/view/6
- Full text (PDF): https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/download/6/6 (free reader account required)

## Abstract (Mongolian)

Багшийн өөрийн чадварт итгэх итгэл (БӨЧИИ) нь ажлын сэтгэл ханамж, сургах үйл, улмаар хүүхдийн суралцахуйд нөлөөлдөг. Энэхүү судалгааг БӨЧИИ-д багшийн хамтын ажиллагаа (БХА) болон бусад хүчин зүйлс нөлөөлж буй эсэхийг тодорхойлох зорилгоор хийсэн болно. Судалгаанд хот, хөдөөгийн ЕБС-ийн 200 багш хамрагдсан. Судалгааны үр дүнгээс харахад багш нарын ӨЧИИ өндөр, харин БХА хангалттай буюу дундаж түвшинд байна. Багш нарын удирдан зохион байгуулах, суралцагчдыг идэвхжүүлэх чадвартаа итгэх итгэл харьцангуй сайн, харин хувь суралцагчийн болон суралцагчдын хамтын үйл ажиллагааг дэмжихдээ цахим технологи ашиглах, суралцагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж чадна гэдэгт итгэх итгэл тийм ч өндөр биш байна. Багш нар мэргэжлээрээ хамтран суралцаж хөгжих чиглэлээр тогтвортой хамтран ажиллаж байгаа бол сургах, суралцах үйл явцад, хувь суралцагч руу чиглэсэн хамтын үйл ажиллагаа, ялангуяа мэргэжлийн санал-зөвлөгөө буюу эргэх холбоог сайжруулах хэрэгтэй байна. БӨЧИИ нь судлуулагчдын ажилласан жил, төгссөн багш бэлтгэх сургууль, мэргэжил болон тэдний хамтын ажиллагаанаас хамаараад ялгаатай байгаа эсэхийг нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ (ANOVA)-гээр; харин хүйсээс хамаарсан ялгаа байгаа эсэхийг Т шинжүүрээр тус тус шалгахад багшийн хамтын ажиллагаанаас бусад хувьсагчдын хувьд статистик ач холбогдлын түвшинд ялгаа илэрсэнгүй. Судалгаанд оролцогчдын БӨЧИИ нь тэдний бусад багш нартайгаа хэр их хамтран ажилладаг байдлын давтамжийн түвшнээс (F(2, 196) = 10.05, p < .001) хамаарсан ялгаа статистик ач холбогдлын түвшинд илрэв. Эдгээр хувьсагчдын хамаарлын хүчийг тодорхойлсон Пирсоны корреляцын шинжилгээнээс БӨЧИИ нь БХА-аас (r = .37, p < .01) эерэг бөгөөд дунд зэргийн хамааралтай үр дүн гарав. Иймд багш бэлтгэх их, дээд сургуулиуд суралцагчдын сурлагын амжилтад хүчтэй нөлөөлдөг БӨЧИИ-ийг сайжруулахад хувь нэмэр оруулахын тулд оюутнуудын хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургалтын явцад оюутанд санал-зөвлөгөө (feedback) авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

## Abstract (English)

Teachers' self-efficacy plays a critical role in shaping their job satisfaction, teaching effectiveness and students' learning outcomes. This study aimed to explore how collaboration among teachers, along with other influencing factors, impacts their sense of self-efficacy. In total, two hundred secondary school teachers from urban and rural areas participated in the study. The findings revealed that teachers generally exhibit high levels of self-efficacy, with sufficient levels of collaboration among them. Teachers demonstrated relatively good self-efficacy in their ability to manage and motivate students effectively, but their confidence in utilizing digital technology to support individual and cooperative student activities and foster critical thinking was relatively lower. A one-way analysis of variance (ANOVA) was deployed to examine whether teachers' self-efficacy varied based on participants’ years of service, teacher training institution, profession, or level of collaboration. Among these variables, only teacher collaboration showed a statistically significant effect. Specifically, differences in self-efficacy were observed based on the frequency level of teacher collaboration (F(2, 196) = 10.05, p < .001). Additionally, Pearson's correlation analysis revealed a positive, moderate relationship between teacher’s self-efficacy and their collaboration (r = .37, p < .01), highlighting the importance of collaborative practices in enhancing self-efficacy. To enhance teachers' self-efficacy, universities and colleges providing teacher training should focus on fostering students' collaboration skills and creating more opportunities for them to receive constructive feedback throughout their training process.

## How to cite

Энхтүвшин Сэнгээ (2026). Багшийн өөрийн чадварт итгэх итгэл ба багшийн хамтын ажиллагаа. *БОЛОВСРОЛ сэтгүүл*, Боть 2 Дугаар 1 (2026), 6-23. https://edujournal.mn/index.php/bolovsrol/mn/article/view/6

## Copyright

Зохиогчид өгүүллийнхээ зохиогчийн эрхийг эзэмшинэ. Нийтлэгдсэн өгүүлэл нь нээлттэй хандалттай бөгөөд эх сурвалжийг зохих ёсоор иш татсан тохиолдолд ашиглаж болно.
