Гэлүгва урсгалын дацангуудын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан шинжилгээ: Монгол, Энэтхэг дэх дацангуудын жишээн дээр

Зохиогчид

  • Буянхишиг Чамбаабаатар Монголын бурхны шашинтны төв – Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацан

Түлхүүр үгс:

Сургалтын хөтөлбөрийн шинжилгээ, Сургалтын загвар, Иргэний боловсрол, Интеграцчилал, Мета танин мэдэхүй, Блүүмийн таксономи

Хураангуй

Энэхүү судалгаагаар Монгол дахь Дашчойнпэл дацан болон Энэтхэг дэх Брайвүн Гоман, Сэра Жэ хийдүүдийн сургалтын хөтөлбөрийг харьцуулан шинжлэх замаар Гэлүгва урсгалын сүм хийдийн сургалтын тогтолцооны хувьсал өөрчлөлтийг судалсан болно. Түүхэн гүнзгий уламжлалт тогтолцоог орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс шинжлэх судалгааны орон зай байсаар ирсэн бөгөөд тус судалгаа нь уламжлалт “Таван боть” (Панча Видя) агуулгыг Блүүмийн шинэчилсэн таксономи болон Тайлерын загвартай дүйцүүлэн шинжилснээр дутагдаж байсан судалгааны орон зайг нөхөж байна. Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, ярилцлага ашиглан уламжлалт мэдлэгийн төрлүүд нь орчин үеийн танин мэдэхүйн стандартуудтай, ялангуяа мета танин мэдэхүйн чадварын ангилалтай хэрхэн нийцэж байгааг тодорхойлов. Судалгааны үр дүнгээс үзэхэд уламжлалт шаталсан сургалтын үйл явц нь дээд эрэмбийн сэтгэхүйг системтэйгээр дэмждэг боловч тухайн дацангуудын хэрэгжүүлж буй стратеги эрс ялгаатай байна. Тухайлбал, Энэтхэг дэх хийдүүд үндэсний стандарттай нэгтгэсэн загварыг баримталдаг бол Монгол улс “хос тогтолцоо”-г хэрэгжүүлсээр байна. Монголын энэхүү “хос тогтолцоо”-ны хандлага нь суралцагчдад танин мэдэхүйн хэт ачаалал үүсгэж байгаа тул сургалтын хөтөлбөрийн арга зүйн оновчтой бүтэц нэн шаардлагатайг илтгэж байна. Тус судалгаагаар уламжлалт Буддын шашны сургалтын хөтөлбөрийг орчин үеийн боловсролын тогтолцоотой оновчтой уялдуулж болох саналыг дэвшүүлсэн.

Татсан

Татсан тооны мэдээлэл хараахан байхгүй байна.

Ном зүй

Anderson, L. W., & Krathwohl, D. R. (2001). A taxonomy for learning, teaching, and assessing: A revision of Bloom’s taxonomy of educational objectives. Longman.

Bonwell, C. C., & Eison, J. A. (1991). Active learning: Creating excitement in the classroom (ASHE-ERIC Higher Education Report No. 1). George Washington University, School of Education and Human Development.

Dreyfus, G. B. (2003). The sound of two hands clapping: The education of a Tibetan Buddhist monk. University of California Press.

Дэмбэрэл, С. (2015). Монголын буддын шашны боловсролын тогтолцоо, түүний шинэчлэл. Адмон принт.

Lopez, D. S. (1998). Prisoners of Shangri-La: Tibetan Buddhism and the West. University of Chicago Press.

Ministry of Education, India. (2020). National education policy 2020. Government of India. https://www.education.gov.in/sites/upload_files/mhrd/files/NEP_Final_English_0.pdf

Монгол Улсын Их Хурал. (2023). Боловсролын ерөнхий хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл, №31(1286).

Ornstein, A. C., & Hunkins, F. P. (2018). Curriculum: Foundations, principles, and issues (7th ed.). Pearson.

Perkins, D. N., & Salomon, G. (1989). Are cognitive skills context-bound? Educational Researcher, 18(1), 16–25. https://doi.org/10.3102/0013189X018001016

Sangay, L. (2004). Tibetan education system in exile: Tradition and modernity. Harvard University Press.

Shepard, L. A. (2000). The role of assessment in a learning culture. Educational Researcher, 29(7), 4–14. https://doi.org/10.3102/0013189X029007004

Сонинбаяр, Ш. (2010). Монголын сүм хийдийн сургууль, соёл. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн.

Sweller, J. (2020). Cognitive load theory and educational technology. Educational Technology Research and Development, 68(1), 1–16. https://doi.org/10.1007/s11423-019-09701-3

Tashi, K. (2022). Integrating traditional monastic education with modern academic standards: Case studies from the Himalayan region. Journal of Himalayan Studies, 15(2), 45–62. https://doi.org/10.2218/jhs.v15i2.7104

Tyler, R. W. (1949). Basic principles of curriculum and instruction. University of Chicago Press.

Vankyall, T. (1993). The Gelugpa monastic education system. Library of Tibetan Works and Archives.

Wiliam, D. (2018). Embedded formative assessment (2nd ed.). Solution Tree Press.

Yin, R. K. (2014). Case study research: Design and methods (5th ed.). SAGE Publications.

Татсан

Нийтлэгдсэн

2026-06-04

Дугаар

Салбар хэсэг

Өгүүллүүд

Үзсэн

0